ЯАГААД УЛААНБААТАР ГЭЖ
АНУ-ын Ерөнхийлөгч болон БНАСАУ-ын удирдагч хоёр хаана уулзах вэ гэсэн асуултын хариу одоо болтол тодроогүй байна. Энэхүү уулзалт яагаад Монгол Улсын нийслэл Улаанбаатарт болж болохгүй гэж. Энэ бол дээрхи мэдээг сонсонгуут надад төрсөн бодол. Нэг : Монгол Улс бол АНУ, БНАСАУ-тай хоёулантай нь дипломат, найрсаг харилцаатай орон. БНАСАУ-тай дипломат харилцаа тогтоосон хоёр дахь орон бол Монгол Улс юм. 1948 онд тогтоосон хоёр орны дипломат, найрсаг харилцааны 70 жилийн түүхт ой энэ 2018 онд тохиож байна. Монгол болон АНУ дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг оо 2017 онд тэмдэглэсэн. Дээрхи 2 улсын нийслэлд Монгол Улсын Элчин сайдын яам, мөн Улаанбаатарт дээрхи хоёр орны ЭСЯ ажиллаж байна. Дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах дипломат болон бусад дэд бүтэц, чадавхи Улаанбаатарт бүрэн бий. Хоёр : Монгол Улс бол энхийг эрхэмлэсэн, нээлттэй гадаад бодлоготой орон. Улаанбаатарт 2016 оны 7 дугаар сард Ази, Европ тивийн удирдагчдын дээд хэмжээний уулзалт – ASEM SUMMIT ...